Зөв түлхүүр үгээр
зөв хэрэглэгчдэд хүргэнэ үү.

Google Ads түлхүүр үгийн төлөвлөгөө ашиглан кампанит ажлаа бүтээхэд тустай түлхүүр үгсийн санааг аваарай.

Түлхүүр үгийн төлөвлөгөө ашиглаж эхлэх

Товшоод доош гүйлгэнэ үү
“Бид хайлтыг боловсронгуй болгох ба агуулгын уялдааг хангахын тулд түлхүүр үгийн тэргүүний чиг хандлагыг барих чадамжтай.”
Брэд Бэйтэр - Performics дахь Гүйцэтгэлийн агуулга хариуцсан дэд ерөнхийлөгч

Энэ хэрхэн ажилладаг вэ

Шинэ түлхүүр үгсийг хайж олно уу.

Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой үг, хэллэгийг хайхаар ажлаа эхлээрэй. Түлхүүр үгийн төлөвлөгөө нь танай бизнестэй хамгийн их холбоотой түлхүүр үгсийг хайдаг ба дараа нь та тэдгээрээс сонгон төлөвлөгөөндөө нэмэх боломжтой.

Түлхүүр үгсийн чиг хандлагыг харьцуулна уу.

Санал болгосон үнийн саналын тооцоог авч, түлхүүр үгсийг хэр давтамжтай хайсан, хайлтын түвшин тодорхой хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг хараарай. Ингэснээр та түлхүүр үгсийн жагсаалтаа багасгаж өөрийн хүсэж буй түлхүүр үгсэд зориулан төсвөө тогтоох боломжтой.

Төлөвлөгөөгөө боловсруулаад хуваалцаарай.

Өөрт таалагдсан төлөвлөгөөтэй болсон бол үүнийгээ бүртгэлдээ хадгалж эсвэл бусадтай хуваалцаж болно. Дараа нь та кампанит ажлаа эхлүүлэхийн өмнө зар сурталчилгааны бүлэг үүсгэж түлхүүр үг бүрд үнийн санал тогтоох боломжтой.

Одооноос эхлэн улам сайн түлхүүр үгийг сонгоорой.

Илүү дээр түлхүүр үгийг хамгийн боломжит үнээр хэрхэн авахыг харъя гэвэл төлөвлөгөөгөө боловсруулна уу.

ТҮЛХҮҮР ҮГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ АШИГЛАЖ ЭХЛЭХ