App кампанит ажил

Таны апликейшн таалагдах хүмүүсийг олоорой

App кампанит ажилтай байхад та өөрийн iOS эсвэл Android апп-аа Google хайлт, YouTube, Google Play зэрэгт сурталчлах боломжтой. Таныхтай ижил апп-ыг хамгийн их сонирхдог хэрэглэгчдэд хүрэхийн тулд манай технологи таны апликейшний зарыг оновчтой болгоно.

Одоо эхлэх

3 алхамаар эхлүүлээрэй

Өөрийн апп зараа үүсгээрэй

Апликейшний мэдээллээсээ апликейшний зараа бүтээхэд бид танд туслах болно. Дээрээс нь та зураг, видео нэмэх боломжтой.

Төсөвөө сонгоно уу

Хүссэн үедээ өөрийн зорилтот нэгж суулгалтын өртөг(tCPI) болон өдөр тутмын төсвийн дээд хязгаараа тодорхойлоорой.

Өөрийн зорилгоо бидэнд хэлээрэй

Хэрэглэгчээр ямар үйлдэл хийлгэхийг хүсч байгаагаа шийд, бид зөв хүмүүсийн өмнө таны зарыг харуулах болно.

Өөрийн апликейшнаа нэг кампанит ажлын хүрээнд Google дээр сурталчлаарай

Бидэнд өөрийн зорилгоо хэлээрэй

Бид суулгалт болон хамрагдалтыг оновчтой болгох замаар таны бизнесийг хөдөлгөдөг тэрхүү үйлдлийг хийх өндөр магадлалтай хүмүүст таны Апп зарыг харуулна. Хүмүүсээр дараах зүйлсийг хийлгэхийг хүсч байгаа бол шийдээрэй:

  • Ямар ч нэмэлт үйлдэл хийхгүйгээр таны апп-ыг суулгах
  • Эсвэл бүтээгдэхүүн захиалах болон 2-р түвшинг давах зэрэг апп-н үйлдэл хийх

Өөрийн апп зараа үүсгэж шалгаарай

Play Store эсвэл App Store дээрх таны апликейшний мэдээлэл болон таны өгсөн дөрвөн мөр текстийг ашиглан бид танд апликейшний зар сурталчилгаагаа бүтээхэд туслана. Цаашлаад та зар сурталчилгаагаа зураг болон видео ашиглан өөрчилж болно.

Амжилтаа ахиул

Ухаалаг үнэ хаялцаа нь кампанит ажлын гүйцэтгэлийг таамаглаж, сайжруулахад танд тусалж чадна.

Google-г ашиглан өөрийн апликейшн зараас илүү үнэ цэнийг олж аваарай

Бид автоматаар таны зарыг эргүүлэх болон үнийг өөрчлөхдөө машин сургалтыг ашигладаг учраас таны зар зөв хүмүүстээ хамгийн тохиромжтой үнээр харагддаг. Хангалттай өгөгдөл (ойролцоогоор 100 хувиралт) байгаа үед бид таны зар, үнийн санал болон төсвийг оновчтой болгон өөрчлөх боломжтой.
Надад дэлгэрэнгүй хэлнэ үү

App кампанит ажил үүсгэх

Universal Апп кампанит ажлын талаар асуулт байна уу?