Төхөөрөмжүүд дээр веб болон апп хэрэглэж буй хэрэглэгчдэд хүрэх.

Google Ads дэлгэцийн зар сурталчилгаа нь хоёр сая гаруй веб сайт, мөн 650 мянга гаруй апп дээр гардаг тул хэрэглэгчийн байгаа газарт таны зар сурталчилгааг харуулах боломжтой.

Зар сурталчилгаа харуулах олон арга бий.

Бичвэр

Google хайлт дээрх зар сурталчилгааны нэгэн адил дэлгэцийн зар сурталчилгаа нь гарчиг, хоёр мөр бичвэр, URL зэргээс тогтоно.

Gmail

Gmail дээр захиалгат зар сурталчилгаагаа харуулбал хүмүүс шуудангийн хайрцгаасаа таны зар сурталчилгааг хадгалж, дамжуулж, дэлгэн харах боломжтой.

Баннер

Эдгээр зар сурталчилгаа нь зураг эсвэл баяжуулсан медиа ашиглан тохируулан өөрчилсөн зураглал, интерактив элемент, хөдөлгөөнт дүрс зэргийг сурталчилгаандаа оруулах боломжийг танд олгоно.

Апп

Мобайл аппын тодорхой ангилал руу чиглэсэн кампанит ажил үүсгэж, апп дотор явуулж буй зар сурталчилгааныхаа үр дүнг хянаарай.

Дэлгэцийн зар сурталчилгааны тухай.

1

Форматаа сонгоод зар сурталчилгаа үүсгэнэ үү.

Энгийн бичвэр, эсвэл өөрийн бүртгэл дэх зар сурталчилгааны цомгоос зураг оруулж зар сурталчилгаа бүтээх байлаа ч үүнд хэдхэн минут л шаардлагатай.

2

Зар сурталчилгааг хаана гаргахаа та шийднэ үү.

Дэлгэцийн зар сурталчилгаа нь хэрэглэгчдийнхээ сонирхол, хүн ам зүйн мэдээлэл гэх мэт мэдэж буй мэдлэгтээ тулгуурлан сайтар онилсон зар сурталчилгаа явуулах боломжийг танд олгоно.

3

Төсвөө тогтооно уу.

Зорилтот хэрэглэгчдэдээ хүрэхийн тулд хэдийг зарцуулах сонирхолтой байгаагаа шийдээд танай зар сурталчилгааг хамгийн их хүлээж авах хүмүүст харуулж эхэлнэ үү.

Зөв хэрэглэгчдийг олно уу.

Google дэлгэцийн сүлжээ нь олон сая веб сайт, мэдээний хуудас, блог, Gmail, YouTube зэрэг Google-ийн веб сайтуудаар дамжуулан дэлхий дээрх интернет хэрэглэгчдийн 90%-ийг хамардаг. Чиглүүлэг, түлхүүр үгс, хүн ам зүйн мэдээлэл, хэрэглэгчид чиглэсэн маркетингийн тусгай сонголтуудыг ашиглан хэрэглэгчид танай брэндийг анзаарч, саналыг тань бодолцож үзэн, дараагийн алхмаа хийхэд нь тэднийг уриалах боломжтой.

Зогсолтгүй сайжруул.

Зар сурталчилгааныхаа үр дүнг үнэлж, аль үзэгчдэд хамгийн их хүрч байгааг олж мэд. Борлуулалтаа өсгөх эсвэл илүү олон дуудлага хүлээн авахыг зорьж байлаа ч Google Ads танд кампанит ажлын үр дүнгээ үнэлж, өөрчилж, зорилтуудаа биелүүлэхэд тусална.