Өөрийн түүхийг олон нийтэд цацна уу.

Видео сурталчилгааг зөвхөн таны хүссэн хүмүүст л харуулах бөгөөд хүмүүс үзсэн тохиолдолд л та төлбөр төлнө. Өөрөөр хэлбэл танай бизнесийг сонирхохгүй байгаа хүмүүст та зар сурталчилгаагаа үзүүлж, мөнгөө гарздахгүй гэсэн үг.

Одоо эхэлье

Видео сурталчилгааг урьдчилан харна уу.

1

Сурталчилгаагаа шууд цацаарай.

Видеогоо бүтээчихсэн бол та YouTube бүртгэлээ тохируулаад видеогоо байршуулахад л хангалттай. Дараа нь та YouTube дээр кампанит ажлаа эхлүүлэхдээ Google Ads-ыг ашиглах боломжтой. Таны видео холбогдох видеонуудын өмнө, зэргэлдээ, эсвэл хайлтын илэрцийн дэргэд гарч ирэх болно.

2

Та зар сурталчилгаагаа хаана гаргахаа сонгоно уу.

Спорт сонирхогчид, хөгжимд дурлагсад зэргийн хэнд ч хандсан бай, та нас, хүйс, байршил, сонирхол гэх мэт мэдээлэлд нь үндэслэн үзэгчээ өөрөө сонгох боломжтой.

3

Хэдийг зарцуулахаа шийднэ үү.

Төсвөө тогтоож, YouTube-ийн шинжилгээний хэрэгслийг ашиглан аль нь үр дүнтэйг хараарай.

Төгс хэрэглэгчээ сонгоно уу.

Нэг тэрбум гаруй хэрэглэгчээс та нас, хүйс, байршил, сонирхол зэргээр нь үзэгчээ сонгох боломжтой. Үүнээс гадна таны зар сурталчилгааг зөвхөн үзсэн тохиолдолд л төлбөрөө төлөөрэй. Хэрвээ үзэгчид зар сурталчилгааг 30 секундээс өмнө алгасвал (эсвэл дуусахаас өмнө) та нэг ч зоос төлөхгүй.

Юу нь өгөөжөө өгч буйг харна уу.

Таны зар сурталчилгааг хэн үзэж, хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг мэдэж авахдаа YouTube-ийн шинжилгээний хэрэгслийг ашиглаарай. Та өдөр тутмын төсвөө бүрэн хянаж чадах бөгөөд зөвхөн өөрийн даах хэмжээний зардлаа л гаргана гэсэн үг.

Нэмэлт мэдээлэл авмаар байна уу?

YouTube.com дээрх видео сурталчилгаануудыг үзээрэй

YouTube лого