Universal App кампанит ажлын тухай

Танай аппыг сонирхох хэрэглэгчидтэй холбоо тогтоогоорой.

Universal App кампанит ажил нь iOS эсвэл Андройд аппаа нэг кампанит ажлын хүрээнд Google-ийн тэрбум гаруй хэрэглэгчдэд сурталчлахад тань тусална. Google автомат судалгаа танд хамгийн сайн тохирох хэрэглэгчдийг олж, төсвөө хамгийн үр ашигтай зарцуулахад тань туслахыг зөвшөөрнө үү.

Одоо эхэлье

Зар сурталчилгаагаа хэдхэн хормын дотор бүтээнэ үү.

1

Зар сурталчилгаагаа өөрчилнө үү.

App Store эсвэл Play Store-оос авсан мэдээллээ ашиглан бүтээсэн зар сурталчилгаагаа урьдчилан харахын тулд Андройд эсвэл iOS аппаа хайна уу. Дараа нь бичвэрээ өөрчлөн тохируулна. Түүнчлэн та өөрийн аппын зураг болон видео бичлэгийг байршуулах боломжтой.

2

Төсвөө сонгоно уу.

Суурилуулалт бүрд (нэгж суурилуулалтын зардал буюу CPI) хэдийг зарцуулах хүсэлтэй байгаагаа шийдэж өдөр тутмын төсвийг тохируулна.

3

Хэцүү ажлыг бидэнд үлдээнэ үү.

Зар сурталчилгаагаа эхлүүлж бизнестээ эргэн орно уу. Google таны зарыг Google хайлт, Play, YouTube, Gmail гэх зэрэг сайтуудад автоматаар харуулна. Таны зар сурталчилгаа, үнэ хаялцах санал, зорилтот бүлэг гэх мэт бүгдийг таны тогтоосон CPI-н хүрээнд тасралтгүй сайжруулж, суурилуулалтыг өндөр чанартайгаар гүйцэтгэнэ.

Зар сурталчилгаа бүрийг үнэ цэнэтэй байлгана уу.

Universal App кампанит ажил нь тухайн цаг үед байж болох 300 сая гаруй дохионы хослолыг шинжлэн, зар сурталчилгаа бүрд тохирсон ухаалаг шийдвэр гаргахдаа автомат судалгааг ашигладаг. Ухаалаг үнэ хаялцааг ашиглан та өөрийн бизнесийн давтагдашгүй зорилго болох худалдан авалт бүрд төсөвлөсөн зардал (tCPA) эсвэл зар сурталчилгааны зорилтот өгөөж (tROAS) зэрэгт үнийн саналаа нийцүүлэх боломжтой.

Аппын маркетингийн зорилгоо биелүүлнэ үү.

Өөрийн бизнесийн үнэ цэнийг бий болгож буй үйлдлүүдийг тодорхойлно уу (ө.х. 2-р түвшнийг давж, анхны унаандаа суух, бүртгүүлээд туршилтын хувилбар үнэгүй ав гэх мэт). Universal App кампанит ажил таны зар сурталчилгааг нь тэдгээр үйлдлийг хийх магадлалтай хэрэглэгчдэд хүргэнэ.