Google Зарын менежерийн бүртгэлүүд

Google Зарын бүх бүртгэлүүдээ нэг дороос удирдах

Хуучнаар Миний клиентийн төв (MCC) гэх Бүртгэлийн менежер нь олон бүртгэлийг удирдахад танд тусалж чадна. Нэг нэвтрэлт, хяналтын самбартай энэ онлайн зар сурталчилгааны менежер нь тайлан гаргах, хандалтын хяналт, нэгдсэн төлбөр тооцооны боломжийг ашиглаж таны цагийг хэмнэнэ.

Менежерийн бүртгэл үүсгэх

Google Зарын менежерийн бүртгэл хэрхэн ажилладаг вэ

Олон Google Зарын бүртгэлүүдийн хооронд холбоос үүсгэн тэдгээрт нэг нэвтрэлтээр хандаж онлайнаар удирдах боломжтой болно.

Бүртгэлүүдийн дунд кампанит ажлуудаа удирдах

Өдөр тутмын төсвүүдээ өөрчлөх, кампанит ажлуудаа түр зогсоох зэрэг шинэчлэлтүүдийг бүртгэлүүдийн дунд хялбархан хийх. Бүртгэлийн шошго хэрэглэн бүртгэлүүдээ цэгцэлж, автомат дүрэм үүсгэж, сэрэмжлүүлэг, и-мэйлээр сануулга илгээхээр тохируулна уу.

Хандалт, хяналтын эрх олгох

Бусад менежертэйгээ хандалтыг хуваалцаж, шинэ хандах эрх олгож, хэн нэгний үүрэг өөрчлөгдөх тохиолдолд хандалтын түвшнийг удирдах.

Гүйцэтгэлийг хянах

Бүртгэл дундын гүйцэтгэлийн харьцуулалтыг хялбархан хийж хувиралтыг хянаарай. Үүнээс гадна түлхүүр үгийн гүйцэтгэлээс эхлээд хэмжээсийн тайлагнал хүртэл бүхий л төрлийн тайланг автоматаар гаргаж хуваалцаарай.

Төлбөр тооцоогоо нэгтгэх

Хэд хэдэн бүртгэлийн нэхэмжлэхийг сар тутам нэг нэхэмжлэхэд нэгтгэх. Бүртгэлүүдийн төсвийн талаарх мэдээллийг авч, аль бүртгэлийн нэхэмжлэх таны менежерийн бүртгэлийн хяналтын самбарт ирж байгааг хянах.

Google Зарын бүх бүртгэлүүдээ нэг дороос удирдах

Нэмэлт асуулт байна уу?