Түгээмэл асуултууд
Google зарын талаар асуулт байна уу? Бид танд зориулж түгээмэл асуултууд болон зар сурталчилгааны мэдээллүүдийг бэлтгээд байна.
Google зар гэж юу вэ?
Google зар (хуучнаар Google AdWords болон Google AdWords Express) нь бизнесийн байгууллагууд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Google хайлт, YouTube болон бусад сайт дээр идэвхижүүлэхдээ ашигладаг онлайн сурталчилгааны шийдэл юм. Google зар нь мөн утасны дуудлагыг нэмэгдүүлэх эсвэл вебсайтын хандалт авах зэрэг өөрийн зар сурталчилгааны тодорхой зорилгыг сонгох боломжийг сурталчлагчдад олгодог. Google зарын бүртгэлтэй байхад сурталчлагчид өөрсдийн төсвөө, зорилтот зах зээлээ өөрчлөх боломжтойгоос гадна хүссэн үедээ зараа эхлүүлж, зогсоож болно.
Google AdWords болон Google AdWords Express гэж юу вэ?
Google AdWords болон Google AdWords Express нь шинэ, сайжруулсан Google зарын өмнөх нэршлүүд юм.
Google зар хэрхэн ажилладаг вэ?
Хүмүүс таны санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар хайх үед таны зарыг харуулах замаар Google зар ажилладаг. Ухаалаг технологийг нэвтрүүлэх замаар Google зар нь боломжит худалдан авагчид үйлдэл хийхэд бэлэн байх тухайн үед нь таны зар сурталчилгааг тэдний өмнө гаргахад тусалдаг.
- Та вебсайтын зочноо нэмэгдүүлэх эсвэл илүү олон утасны дуудлага хүлээн авах зэрэг зорилгуудаас сонгосноор эхлэнэ.
- Дараа нь та зар сурталчилгаа харагдах газар зүйн мужийг сонгоно. Энэ нь таны бизнесийн эргэн тойрон дахь жижиг тойрогт эсвэл хот, муж эсвэл нийт улсыг хамарсан өргөн хүрээтэй байж болно.
- Эцэст нь, та зар сурталичилгаагаа бүтээж, сарын төсвийн хязгаараа тогтооно.
Таны зар батлагдсаны дараа зорилтот хэсэгт байгаа хэрэглэгч таныхтай ижил бүтээгдэхүүн, үйлчилгээг хайх болгонд таны зар гарч ирэх боломжтой. Хэн нэгэн танай веб сайт руу зочилсон эсвэл залгасан тохиолдолд л та төлбөр төлнө.
Google зарын ямар төрлүүд байдаг вэ?
Google зарын үндсэн гурван төрөл байдаг:
- Хайлтын сүлжээний кампанит ажлууд - ихэнхдээ текст хэлбэрээр байдаг эдгээр зарууд нь хэн нэгэн таныхтай төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээг хайх үед Google хайлтын илэрцүүдийн хуудас дээр гарч ирж болно
- Дэлгэцийн сүлжээний кампанит ажил - ихэнхдээ зурган хэлбэрээр байдаг эдгээр зарууд нь таны хэрэглэгчийн зочилсон вебсайтууд эсвэл апликейшнууд дээр гарч ирнэ
- Видео кампанит ажил - ихэвчлэн 6 эсвэл 15 секундын видео байх эдгээр зарууд нь YouTube агуулгын яг өмнө эсвэл гарч байх үеэр харагдана
Shopping кампанит ажил, App кампанит ажил болон бусад нэмэлт дэвшилтэт кампанит ажлуудын талаар илүүг мэдэхэнд.
CPC (Товшилт бүрээр төлөх) эсвэл PPC (Товшилтоор төлөх) сурталчилгаа гэж юу вэ?
CPC (Товшилт бүрээр төлөх) эсвэл PPC (Товшилтоор төлөх) гэдэг нь хэн нэгэн таны сурталчилгаан дээр дарсан тохиолдолд л та мөнгө төлнө гэсэн үг.
Зар сурталчилгааны бусад загваруудад дараах орно:
- Хандалт бүрээр төлөх буюу таны сурталчилгааг хэдэн удаа үзсэнээс (дараагүй) хамааран та төлбөр төлнө
- Хамрагдалт бүрээр төлөх буюу хэрэглэгч урьдчилан тодорхойлсон хамрагдалтыг гүйцээсэн (таны видео зарыг үзэх зэрэг) тохиолдолд та төлбөр төлнө
Google зар хэр их зардалтай вэ?
Таны Google зарын зардлыг таны төсвийн тохиргоо тодорхойлно. Google зар нь бараг бүх төсөвт тохирно. Хэрэглэгчид танай веб сайт руу зочлох эсвэл залгах зэргээр үйлдэл хийсэн тохиолдолд л танаас төлбөр нэхэмжлэнэ. Google зартай байхад зарлагын доод хязгаар шаардлагагүй, бас гэрээний хугацаа хэрэггүй—та хэдийд ч зараа зогсоож болно. Товшилт болон дуудлагын зардал цөөн хүчин зүйлээс хамааран ялгаатай байна. Эндээс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Би Google дээр зар сурталчилгаа хэрхэн эхлүүлэх вэ?
Google зарыг эхлүүлэхийн тулд энд дарж бүртгүүлнэ үү. Манай хөтөчтэй тохируулгын процесс нь хэдхэн алхам дамжин анхны зараа бүтээхэд таныг чиглүүлнэ. Хэрэв танд бүртгүүлэхэд тусламж хэрэгтэй бол манай Google зарын экспертүүд ямар нэг нэмэлт төлбөргүйгээр таны шинэ бүртгэлийг тохируулж өгөх боломжтойгоос гадна анхны кампанит ажлаа бүтээхэд тань тусална.